logo
АСЕМ-ын гишүүн орнуудын сэтгүүлчдийн семинарт урьж байна

АСЕМ-ын гишүүн орнуудын сэтгүүлчдийн семинарт урьж байна

2016/03/02

Ази-Европын сан буюу АСЕФ-аас АСЕМ-ын гишүүн орнуудын сэтгүүлчдэд зориулсан “Ази-Европыг цахимаар холбох үйл явц” сэдэвт семинарыг 2016 оны тавдугаар сарын 7-11-нд БНХАУ-ын Гуандон хотноо зохиох гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь АСЕМ-ын гишүүн орнуудын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд үндэсний болон бүсийн түвшинд цахим холбоос үүсгэх, харилцан туршлага солилцох боломж олгох зорилготой бөгөөд семинарын хэлэлцүүлгээр улс орнуудын “цахим холбоос”-ын өнөөгийн байдал, улс хоорондын цахим харилцааг өргөжүүлэх үйл явцад сэтгүүлзүйн гүйцэтгэх үүргийн талаар ярилцана.

Семинарын үр дүнг нэгтгэж, 2016 оны долоодугаар сард Улаанбаатар хотод АСЕМ-ын 11 дүгээр дээд түвшний уулзалтын хүрээнд болох "Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт"-ын  хэлэлцэх сэдвийг тодорхойлох аж.

АСЕФ буюу Ази-Европын сан нь АСЕМ-ын гишүүн орнуудын иргэд хоорондын солилцоо, боловсрол, соёлын харилцааг дэмжиж ажилладаг, гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний хандиваар санхүүждэг, нийгэм соёлын салбарт олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.

Оролцохыг хүсэгчдийг  2016 оны гуравдугаар сарын 14-ныг хүртэл бүртгэх бөгөөд доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэл авч болох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу...

Сэтгэгдэлүүд

Дээш