logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.03.02/

Өнөөдөр болох үйл явдлууд /2016.03.02/

2016/03/02

08.30 цагт: Аж үйлдвэрийн салбар, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) хоорондын “Монголд бэлтгэгдсэн дэлхийн түвшний инженер” сэдэвт зөвлөлдөх уулзалт  Шангри-Ла зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулагдана. 


09.00 цагт: Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Хөхөө мэдээлэл хийнХэвлэлийн бага хурал Улаанбаатар чуулгын байранд болно. Утас: 91191046


09.00 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хууль сахиулахын их сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран дүүргүүдийн засаг даргын тамгын газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хороодын нийгмийн ажилтнуудад зориулсан “Гэр бүл, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин” сэдэвт сургалт Хангарди ордны Иргэний танхимд зохион болно. Утас: 88115446, 88013108


09.30 цагт: Монголын Тусгай Олимпийн Хорооноос зохион байгуулах "Эрүүл тамирчин" хөтөлбөрийн сургагч багшийн олон улсын сургалт Рамада зочид буудлын 4 давхрын уулзалтын өрөөнд болно.  Сургагдсан эмч, мэргэжилтнүүд 3 жилийн турш оюуны бэрхшээлтэй тамирчин хүүхэд залуучуудын дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ үйлчилгээг хийх юм.


10.00 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалт "Одонтой ээжүүдээ хүндэтгэе" арга хэмжээ Соёлын төв өргөөнд болно. Энэхүү арга хэмжээ 13.00, 15.00 цагуудад үргэлжилнэ. Утас: 96646863, 99767480


11.00 цагт: ХҮН нам болон С.Ганбаатар гишүүний талаарх шинэ баримт дэлгэх хэвлэлийн бага хурал Пума зочид буудалд болно.


11.00 цагт:  МАХН-аас ""Эх орончдын дуу хоолой" арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна. Уг арга хэмжээнд МАХН-ын удирдлагууд болон иргэний хөдөлгөөн, зарим ТББ-уудын төлөөлөл оролцоно.


11.00 цагт: Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Бүртгэл, сатитистикийн газар хамтарч сонгуулийн цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал СЕХ-ны байрны дугуй зааланд болно.


11.30 цагт: "Эрүүл мэндийн салбар сэхээнд байна" эрүүл мэндийн салбарын өнөөгийн үүссэн нөхцөл байдал, дарга удирлагын томилгооны асуудал, салбарын бодлогын асуудал зэргээр Эрүүл-Монгол клубээс "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.40 цагт: Монгол улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно. Утас: 99723204


12.00 цагт: Монгол Улсад “Хурандаа” цол бий болсны түүхт 80 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Офицеруудын ордонд болно. Утас: 91914294, 99277999, 99725970


14.00 цагт: Өргөдлийн байнгын хороо, Монголын Банкны холбоо хамтран Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу “Орон сууцны ипотекийн, малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордны “Эзэн Чингис хааны танхим”-д зохион байгуулна.

Сэтгэгдэлүүд

Дээш