Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютерийг Монголд анх удаагаа цаг уурчид ашиглаж эхэллээ. Цаг агаарын урьдчилсан мэдээний чанарыг сайжруулж, малчин Доржийн хаваржаанд цаг агаар ямар байхыг тав хоногийн өмнөөс мэдээлж өгч чадах энэхүү супер компьютерийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо.
АНУ-д үйлдвэрлэсэн Cray маркийн супер компьютер нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд Зүүн Азийн орнуудад, тухайлбал, Хятад Солонгосын дараагаар манай улс ашиглаж эхлэж байна.
Манай улс бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан голлон эрхэлдэг, байгаль, цаг агаараас ихээхэн хамааралтай. Дэлхий нийт ч ийм хамааралтай болж байгаа энэ үед ийм өндөр хүчин чадалтай компьютертэй болж байгаа нь их
ээхэн ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд иргэн бүр мэдээлэлтэй, мэдээлэл нь өндөр чанартай байх учиртай. Тиймээс ч Засгийн газраас хөрөнгө гарган супер компьютер авч монголчууд бид цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээ илүү нарийвчлалтайгаар хүлээн авах болж байна. Энэ нь улс орны эдийн засагт төдийгүй, хувь хүний амьдралд ч ихээхэн боломжийг бий болгох юм хэмээн дурдлаа.
Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх агуу боломж бүхий ийм компьютерийг монгол инженерүүд ажиллуулж, чанартай мэдээлэл боловсруулж чадаж байгаа нь бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байгаагийн нэг том жишээ бөгөөд цаг агаарын төлөвийн чиг хандлагыг 100 жилээр гаргах бололцоотой гэдэг нь улс орныхоо хөгжлийг төлөвлөх ихээхэн боломжийг бий болгох аж.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд дулааралт эрчимтэй болж ган зуд, аадар тунадас, уруйн үер, хүчтэй шороон ба цасан шуурга зэрэг байгаль цаг агаарын аюултай үзэгдлийн давтагдал нэмэгдэж гарах хохирлын хэмжээ, байгаль орчны доройтол жилээс жилд нэмэгдэж улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хүндрэл, бэрхшээл учруулж, цаашид ч энэ байдал өсөх хандлагатай байна. Энэ эрсдэлийг багасгах, улс орны тогтвортой хөгжлийг хангахад ирээдүйгээ харсан төлөвлөлт, өндөр технологи, шинжлэх ухаанч арга барил асуудлыг шийдэх үндэс болж байгаа. Ийм үед секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай Супер компьютер чухал хэрэгтэй хэмээн цаг уурчид тайлбарлаж байна.