logo
Сүхбаатарын талбай коронагүй бүс гэж бодоо юу?

Сүхбаатарын талбай коронагүй бүс гэж бодоо юу?

2021/05/08
Коронавируст цар тахлын улмаас Нийслэлд тогтоосон хөл хориог өнөөдрөөс сулруулж эхэлсэн. Гэтэл “чоно борооноор” гэгчээр дотоод асуудлаасаа болж түнжин хагарсан АН-ынхан “Хорио тавигдсан учраас ирсэн” хэмээгээд иргэдийг олноор нь цуглуулан талбайн хоёр талд талцуулан нийгмийг багагүй бухимдууллаа.

Тэдний үйлдлийг цахим орчинд иргэд “Сүхбаатарын талбай коронагүй бүс юм уу?”, “Иргэдийнхээ эрүүл мэндийг бодооч ээ”, “Амьдралд олигтой тус болж чадахгүй байж битгий гай бол л доо”, “Томчууд нь ингэж байгаад бялуугаа аваад явчихна, Хөөрхий ард түмэн коронагаа чирээд л харих байх даа” гэх мэтээр өөрсдийн сэтгэгдлээ үлдээж байна.

Цар тахлын хүнд үед иргэд туйлдаж байхад чив чимээгүй байсан АН-ынхан эрх мэдлийн төлөө “АРДЧИЛАЛ” нэрээр бамбай хийж  иргэдийг үймээнд турхирч байгаа нь эмгэнэлтэй. 

Э.ТУЯА 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш