logo
Тусгай үүргийн онгоцоор 77 иргэн эх орондоо ирлээ

Тусгай үүргийн онгоцоор 77 иргэн эх орондоо ирлээ

2021/05/06

Ханой-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 03:16 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Австрали, АНУ, Перу, Франц, Канад, Португаль улсаас нийт 77 иргэн эх орондоо ирсэн.

Иргэдийг “Туушин”, “Кемпински” зочид буудалд тусгаарласан бөгөөд бүрэн дархлаажуулалтад хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш