logo
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

2021/05/06
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж, Ковид-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёрдахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо.

Шаардагдах хөрөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна..

Сэтгэгдэлүүд

Дээш