logo
Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

2015/05/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган дэмжихээр тогтлоо.

Газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийн мал ахуйн зөрчлийг багасгах зорилгоор одоо хүчин хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тариалангийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байгаа юм.

Хуулийн төсөл батлагдсанаар:

·  Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангаснаар хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийг түүхий эдээр хангана.

·  Хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, техник  технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

·  Газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах, дэглэмийг тодорхой болгон эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжинө.

·  Хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах баталгаа бий болно.

·  Тариалан, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш