logo
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2015/05/19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргаллаа. Тус хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав.

·  Төрийн орон сууцны корпорацийн барьсан 60 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

·  Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерийн энэ оны дөрөвдүгээр сарын 14-16-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

·  Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 6-9-нд ОХУ-д хийсэн ажлын айлчлалын дүнг Гадаад хэргийн сайд гишүүдэд танилцууллаа.

·  Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж суурьшихад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

·  Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушовлугийн энэ оны дөрөвдүгээр сард манай улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайдад үүрэг болголоо.

·  АНУ-ын Вашингтон хотноо энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалтад оролцсон дүнг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

·  “Монгол Улсын Засгийн газар ба Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен дэх Хансс-Зайделийн сангийн хоорондох эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зураг эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтлоо.

 

·  Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэлүүд

Дээш