logo
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжив

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг байнгын хороо дэмжив

2014/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь буюу  78,6 хувь нь дэмжин гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар нар эсрэг санал өгөв.

Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын даргад өргөн барьсан юм. УИХ-ын удирдлага үүнийг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа чухал асуудал хэмээн үзэж хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаан шуурхай хэлэлцэж эхэллээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Засгийн газар, МҮЭХ, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-ууд дэмжиж албан ёсоор саналаа ирүүлээд байгаа юм.

Сэтгэгдэлүүд

Дээш