logo
Бусдад зааж сургахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй

Бусдад зааж сургахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй

2011/09/03
Хүн бүрт тодорхой хэмжээгээр их бага гэлтгүй асуудал тулгардаг шүү дээ. Мэдээж хэрэг энэ үед хэн нэгний зөвлөгөө хэрэгтэй болдог.

Гэвч хичнээн сайн дотны найз байлаа гээд өөрт чинь хэрэгтэй зөвлөгөөг өгч чадах эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь тухайн асуудлын талаар мэдлэг муу аль эсвэл өөрөө үзэж өнгөрүүлээгүй бол тэр бүр танд туслаж чадахгүй л болов уу.

Магадгүй та бусдаас тусламж хүсч байсан бол хэзээ нэг өдөр эсрэгээрээ хэн нэгэнд зөвлөгөө өгөх ч юм уу, туслах асуудал гарч ирж болно шүү дээ.

Тэгвэл ийм үед яах хэрэгтэй вэ?

- Хамгийн эхний ээлжинд цаад хүнийхээ яриаг дуустал нь анхааралтай сонсох,
- Аливаа асуудлыг шийдэх болон бодит нөхцөл байдлыг дүгнэж цэгнэхэд сэтгэл хөдлөл ихээхэн саад болдог. Тухайлбал: баяр хөөр, уур хилэн, хардалт, атаархал, өшөө хорсол, уйтгар гуниг гэх мэт.

- Хийсвэр байдлаар хандахаас илүүтэйгээр бодит байдлыг тусган авч, асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй.
- Тухайн хүнийхээ оронд өөрийгөө нэг тавиад үзэх хэрэгтэй.

- Тэгээд ямар байх нь вэ гэдгийг бага ч атугай мэдэрч үзэхийг хичээгээрэй.
- Ингэснээрээ та хэрхэн тусалж чадах эсэхээ олж мэдэх болно.

- Та яг одоо хэрэгтэй зөвлөгөө өгч чадахгүй зөвлөгөө өгөхөөсөө татгалзах жаахан бодож үзэх хэрэгтэй байгаагаа хэлээрэй.
- Магадгүй танд туршлага дутах ч юм уу аль эсвэл тухайн зүйлийн талаар мэдээлэл багатай байж болно шүү дээ.

- Иймд туслаж байгаа нэрийдлээр их мэдэгч болж, хамаагүй зөвлөгөө өгөх нь эрсдэлтэй юм шүү.
- Эцэст нь зөвлөгөө авсан болон өгсөн хоёр хүний хооронд хэзээ нэг өдөр үл ойлголцол болон гомдлын асуудал үүсч мэднэ.

Сэтгэгдэлүүд

Дээш