logo
Хэдхэн ширхэг будаа давсыг хатуурч бөөгнөрхөөс хамгаалдаг

Хэдхэн ширхэг будаа давсыг хатуурч бөөгнөрхөөс хамгаалдаг

2011/09/03
Хөргөгчинд байгаа жимс, ногоо хэрэглэж амжаагүй байхад муудчих тохиолдол бий. Хогийн саванд хийчихээд дахин шинийг авна. Тэр бүрт бага гэлтгүй мөнгө урсана. Энэ зардлыг хэмнэх энгийн зөвлөгөөнүүдийг танд дуулгая. Хэчнээн энгийн, хялбар гэдгийг нь та гайхах болно.
-Хөргөгчин дэх ногоо хадгалдаг савныхаа ёроолд цаас дэвсвэл хүнсний ногоо ус гүйж, муудахаас хамгаална.
-Амархан мууддаг зарим ургамал ногоог угааж, цэвэрлээд хөлдөөгчид хөлдөөвөл шинэхэн чанараа алдахгүй. Хэрэглэх болохоороо гаргаж ирж хэрчээд л, халуун тогоондоо хийхэд эргээд шинэ болж гэснэ.
-Бяслаг зүссэн талаасаа тун амархан хатаж хорчийдог. Тэгвэл зүссэн талд нь масло түрхээд орхивол хатахгүй.
-Лууван хорчийж өнгөө алдвал мөстэй хүйтэн усанд нэг зүсэм түүхий төмстэй цуг хийгээрэй. Хуучирсан лууван нүдэн дээр чинь л шинэхэн болж хувирна.
-Зөгийн бал хадгалалтын явцад өнгө нь өөрчлөгдөж, чихэр нь ялгаран тунадаг. Хэрвээ богино долгионы зууханд дунд зэргийн хэмээр 30 секунд халаавал эргээд шинэхэн юм шиг болно.
-Ямар нэг соус, пастаг шинээр нь хадгалахыг хүсвэл гялгар уутанд хийгээд л хөлдөөж орхи. Хэрэглэх болохоороо халуун усанд ууттай нь хийгээд хэдэн минут хүлээхэд л хангалттай.
-Давс цацагчдаа хэдэн ширхэг будаа хийвэл давс хатуурч, бөглөрөхөөс сэргийлнэ.
-Өндөгний шинэ хуучныг мэдэхийн тулд аяга усанд хийгээд үз. Шинэ нь живж, сэжигтэй нь хөвнө.

Сэтгэгдэлүүд

Дээш