logo
Оросын нефтийн экспортын татвар нэмэгдэнэ

Оросын нефтийн экспортын татвар нэмэгдэнэ

2011/09/03
Есдүгээр сарын 1-нээс Оросын нэг тонн нефтийн экспортын татвар 5,9 доллароор өсч, 444,1 доллар болжээ. Үүнтэй холбогдох тогтоолд тус улсын Засгийн газар энэ сарын 24-нд гарын үсэг зурсан байна. Наймдугаар сард тус улсын нефтийн экспортын татвар нэг тонн нь 438,2 доллар байсан бөгөөд ийнхүү 1,34 хувиар өсчээ. Татварын хөнгөлөлтийн хэмжээ нэг тонн нь 201 доллароос 205,1 доллар болж өссөн байна. Жилийн өмнө Дорнод Сибирийн 22 орд газарт татварын хөнгөлөлт тогтоожээ. Есдүгээр сарын 1-нээс нефтийн нэг тонн цайвар бүтээгдэхүүний татвар 293,6 доллароос 297,5 доллар болж өснө. Харин бараан нь 204,6 доллароос 207,4 доллар болжээ. Холбогдох тогтоолын дагуу есдүгээр сард бензины экспортын татвар өндөр хэвээр байх бөгөөд нэг тонн бензины татвар 394,4 доллароос 399,7 доллар болох ажээ.
Д.Жаргал

Сэтгэгдэлүүд

Дээш