logo
Бүгд Найрамдах  Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович Монголд айлчилна

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович Монголд айлчилна

2013/08/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд нарт бараалхаж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн айлчлалын үеэр харилцааны эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Беларусь  Улсын Ерөнхий Сайд
Мясникович Михаил Владимировичийн товч намтар

1950 оны 5-р сарын 6-ний өдөр Минск тойргийн  “Несвижский” дүүргийн “Новый Снов” тосгонд  төрсөн.
-    1967 онд  Снов тосгоны  дунд сургуулийг онц  дүнтэй төгссөн
-    1972 онд  Брестийн барилгын инженерийн дээд сургууль
-    1989 онд  Минскийн  Намын дээд  сургуулийг тус тус төгссөн.
Хөдөлмөрийн гараагаа хот төлөвлөлтийн “Минскпроект” институтэд техникийн хэлтсийн инженерээр эхэлсэн.
1972-1973        Зөвлөлтийн армид цэргийн алба хаасан
1973-1983    Минск хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт инженер, ахлах инженер болон удирдах албан тушаалуудад ажиллаж байсан.
1983-1984    Минск хотын Зөвлөлтийн дүүргийн гүйцэтгэх захиргааны дарга
1984-1985    Минск хотын ардын депутатуудын   гүйцэтгэх  захиргааны орлогч  дарга
1985-1986    Беларусийн  Коммунист намын Минск хотын намын хорооны нарийн бичгийн дарга
1986-1990    Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Беларусь  Улсын  орон сууц, нийтийн аж ахуйн  сайд
1990-1991    Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, эдийн засаг, төлөвлөлтийн хорооны дарга
1991-1994    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга
1994-1995         Бүгд Найрамдах  Беларусь Улсын Шадар сайд
1995-2001    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Ерөнхийлөгчийн  тамгын газрын дарга
2001 – 2004    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч
2004-2010    Бүгд Найрамдах  Беларусь Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн  Удирдах зөвлөлийн дарга
2010 оны 10 дугаар сараас Бүгд Найрамдах  Беларусь Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Англи хэлний мэдлэгтэй.
Эхнэр, хоёр хүүхэдтэй.

Сэтгэгдэлүүд

Дээш