logo
31 сургууль сургачдад автобусаар үйлчилнэ

31 сургууль сургачдад автобусаар үйлчилнэ

2013/08/23
Энэ хичээлийн жилд нийслэлийн 5 дүүргийн 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ. Нийслэлийн Боловсролын газарт байгаа судалгаагаар нийт 97 автобусаар 2 997 сурагч үйлчлүүлнэ гэсэн урьдчилсан дүн байна. Замын хэт ачаалал ихтэй бүсэд байрладаг 1-р сургууль, “Сант” сургуулиуд өнгөрсөн жил сурагчдын автобус явуулалгүй хичээлийн жил дуусгасан байдаг. Харин энэ хичээлийн жилээс сурагчдын автобусаар үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Боловсролын газарт сурагчдаа автобусаар зөөх Ерөнхий боловсролын 30 сургуулийн хүсэлт ирсэн бөгөөд хүсэлтүүдийг холбогдох байгууллагуудад нь хүргэсэн байгаа  ажээ.  

Сэтгэгдэлүүд

Дээш