logo
Нарантуул захын хүнсний павилон шатаж байна

Нарантуул захын хүнсний павилон шатаж байна

2013/08/23
"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнс, гоо сайхны бараа, хоолны үйлчилгээ төвлөрдөг бөмбөгөр павилон шатаж дуусч байна. Цагдаа нар хэргийн газрыг хамгааладтад аваад, түрээслэгчдийг ойртуулахгүй байна. Нийслэлийн Онцгой байдлын гал  унтраах ангиуд хүчээ төвлөрүүлэн тухайн галыг унтрааж дуусаж байгаа хэдий, гал гарч буй хэсэгт үе үе хийн баллонууд дэлбэр байгаа чимээ гарч байна. Энэхүү гал өглөөний 06.10 цагийн үед тус төвийн хүнсний захад буюу битүү дээвэртэй байрны дээврээс анх гарсан гэх мэдээлэл байгаа ч албаны болон захын удирдлагын холбогдох хүмүүс одоогоор албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Галын улмаас битүү дээвэртэй хүнсний зах тэр чигтээ шатаж дуусчээ. 
 

Сэтгэгдэлүүд

Дээш