logo
Орон сууцны ипотекийн зээлд 2058 иргэн хамрагджээ

Орон сууцны ипотекийн зээлд 2058 иргэн хамрагджээ

2013/07/23
Монголбанк, Монгол улсын Засгийн газар хамтран орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 22 хонож байна. Энэ хугацаанд иргэд 190.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 2058 иргэнд 103.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл  олгожээ.

Харин өмнө олгосон ипотекийн зээлээс 775.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 12979 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 367.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш