logo
ЕХ

ЕХ "Хезболла"-г хар жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэнэ

2013/07/23
Европын Холбооны Гадаад харилцааны сайд нарын уулзалтаар Ливаны цэрэгжсэн "Хезболла" бүлэглэлийг террорист байгууллагаар бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх ажээ. Энэ асуудлаар шийдвэр гаргахад тус холбооны 28 улсын зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд тэд бүгдээр санал нийлбэл, Европ дахь "Хезболла"-гийн дэмжигчид бүлэглэлдээ мөнгө илгээх, Европын дипломатчид тус бүлэглэлийн гишүүнтэй уулзах эрхгүй болох юм.
Европын Холбоо энэхүү шийдвэрийг батлахад бэлэн байгаа боловч зарим гишүүн улсын идэвхгүй байдал шийдвэр удаашрахад нөлөөлж байна. Учир нь тус бүлэглэлийн зэвсэглэсэн болон улс төрийн жигүүрийг алин болохыг ялгахад бэрх юм. Цаашлаад Ливаны улс төрийн байдлыг улам бүр тогтворгүй болгох муу нөлөөтэй ч байж болзошгүй хэмээн тэд үзэж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш