logo
Өмнөд Солонгос урлагийн одуудыг цэрэгт татах бодлогоо өөрчилнө

Өмнөд Солонгос урлагийн одуудыг цэрэгт татах бодлогоо өөрчилнө

2013/07/23

Саяхан Өмнөд Солонгосын алдарт дуучин Райн цэргээ албаа хаасан тухай мэдээлэл цахим ертөнцөөр тарсан билээ. Тэрхүү мэдээтэй зэрэгцэн тус улсын улстөрчид, баячуудын хүүхдүүд цэргийн алба хаахаас зайлсхийдэг тухай ч мэдээлж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас алдартай дуучид, жүжигчдийг цэргийн албанд татдаг байдлыг халахаар шийдсэн байна. Тус яамны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, уг систем нь армийн жинхэнэ зорилго, дүр төрхийг алдагдуулж байгаа аж. Мөн уг  тогтолцоо нь энгийн иргэд, хүмүүсийн итгэлийг алдахад хүргэж байна гэж тэд үзжээ.

Өмнөд Солонгост эрчүүд хоёр жил орчим цэргийн алба хаах үүрэгтэй. Өнөөг хүртэл жүжигчин, дуучин цэргийн алба хаагчид орон нутгийн бааз болон олон нийтийн арга хэмжээний үеэр тоглолт хийдэг армийн онцгой хэсэгт үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард олны танил дуучин үүргээ гүйцэтгэж байхдаа жүжигчин эмэгтэйтэй болзоонд явсан, өнгөрсөн сард нэлээд хэдэн цэрэг концертод оролцсоныхоо дараа зөвшөөрөлгүйгээр ангиасаа гарсан зэрэг зүй бус байдал гарсан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш