logo
Хорих 421-р анги нээлттэй хаалганы өдөрлөг хийнэ

Хорих 421-р анги нээлттэй хаалганы өдөрлөг хийнэ

2013/05/17

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн ээлжит "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг маргааш болох юм байна.  Энэ удаагийн "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгөөр хүмүүжигчид тус ангид хоригдох хугацаандаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хийж авсан цалингаа гэр бүлдээ гардуулах  аж. Уг арга хэмжээ нь өнөөдрийн хууль зүйн салбарын нээлттэй бодлого, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг хүмүүжигчид тэдний ар гэрийнхэнд танилцуулах юм.  Өдөрлөгт зориулан олны танил соёл, урлагийнхан уран бүтээлээ сонирхуулахаас гадна, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах  юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш