logo
“Эврика – 2013” ЭШБХ-даа идэвхтэй оролцоорой

“Эврика – 2013” ЭШБХ-даа идэвхтэй оролцоорой

2013/04/17
МЗХ-ноос жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш,  оюутны эрдэм шинжилгээний бага хурал тун удахгүй 20 дах жилдээ болох гэж байна. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатай зохион байгуулагдаж байгаа “Эврика - 2013” ЭШБХ-ыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулахаар болжээ. Нийгмийн ухааны, Байгалийн ухааны /Физик, математик, химийн/, Эдийн засгийн, Техник технологийн, Газарзүй, геологийн, Анагаах ухааны, Экологи, хөдөө аж ахуйн, Мэдээллийн технологийн салбар гэсэн 8 салбарын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авч шилдэгүүдийг шалгаруулах юм байна. Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэ бага хуралд шалгарсан их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулж, тэднийг урамшуулж, дэмждэгээрээ онцлогтой болдог.  Эрдэм шинжилгээний хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг 04-р сарын 20-ыг хүртэл МЗХ-ны төв байранд хүлээн авч байгаа юм байна. Хуралдааны нэгдсэн шалгаруулалт 05-р сарын 03-нд Төрийн ордонд зохион байгуулагдах аж. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн, шинэлэг санааг дэвшүүлсэн, практик ач холбогдолтой бүтээлээ ирүүлэн өрсөлдөж, хамгийн өндөр шагналыг авах боломж залуу багш, оюутан танд байна.

Сэтгэгдэлүүд

Дээш