logo
УИХ-ын дарга З.Энхболд хийн үйлдвэртэй танилцлаа

УИХ-ын дарга З.Энхболд хийн үйлдвэртэй танилцлаа

2013/03/27
Улсын Их Хурлыг дарга З.Энхболдын АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна.   Манай парламентын төлөөлөгчид дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг АНУ-ын Хойд Дакота мужид байдаг “Дакота“ хийн компанийн үйл ажиллагаатай танилцав.

  Тус үйлдвэр нь хүрэн нүүрснээс байгалийн хий гарган авч дотооддоо болон гадаадад борлуулдаг компани юм. Жилд дунджаар 6 сая тонн нүүрсний борлуулалтаас 1,53 тэрбум шоометр байгалийн хий, 2,5-3 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл гарган авдаг тус компани байгалийн хийгээ АНУ-ын зүүн эргийн мужуудад борлуулдаг бол нүүрсхүчлийн давхар ислээ Канад улсад экспортлодог юм байна. Энэ үйлдвэр нь Германы “лүргий “гэдэг технологийг ашигладаг бөгөөд дэлхийд ийм үйлдвэр хоёрхон байдгийн нэг нь эднийх юм.

  Манай улс нүүрсний арвин нөөц баялагтай орон бөгөөд нүүрсээ түүхийгээр нь гадагш гаргах бус ийм технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна бензин дизель түлш, газрын тосны хэрэгцээгээ хангах боломж бүрдэнэ. Монгол Улс газрын тосны 30 хүртэлх хувийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах зорилт тавьж байгаа бөгөөд ингэснээр ганц компанийн хараат байдлаас аажмаар гарах боломжтой болох юм.

   Ийнхүү АНУ, Монгол Улсын харилцааг эдийн засаг, соёл, боловсролын чиглэлд улам өргөжүүлж хамтран ажиллах гарц олон байгааг тодотгосон уулзалтууд УИХ-ын даргын айлчлалын үеэр хийгдэж байлаа.

  УИХ-ын дарга З.Энхболдын албан ёсны айлчлал энэ долоо хоногт Канад улсад үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш