logo
Тендерээр нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт,нийлүүлэлт, зарцуулалт, хадгалалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

Тендерээр нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт,нийлүүлэлт, зарцуулалт, хадгалалтад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ

2013/03/27

Эрүүл мэндийн яамны харьяа зарим эмнэлгүүдэд 2011 онд тендерээр нийлүүлэгдсэн эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, нийлүүлэлт, зарцуулалт, хадгалалтын байдалд олон улсын түвшинтэй харьцуулсан хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, дүнг 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Хурлаас цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар дараахи шийдвэрүүдийг гарлаа. Үүнд:

а/. ЭМЯ-ны харьяанд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тендер зохион байгуулах нэгж”-ийг бий болгох, цөөн тоогоор хэрэглэдэг эм, эмнэлгийн хэрэгслийг нэгдсэн тендерээр авах ажлыг судлан үе шаттайгаар зохион байгуулах,

б/. Эмнэлгүүдийн худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үнэд тандалт судалгааг хийж, эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн зохицуулалтын журам болон эмийн үнийн жагсаалтыг гарган хэрэгжүүлэх,

в/. Улсын төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, БОЭТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, мэргэжилтнүүдэд ABC/VENэдийн засгийн оновчтой тооцооллын арга болон тендерийн холбогдолтой эрх зүйн асуудлаар сургалт, семинарыг зохион байгуулж мэргэшүүлэх,

г/. Тендерийн гэрээг дүгнэсэн дүнг ЭМЯ-ны удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэнтендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулах саналыг Сангийн яаманд хүргүүлэх,

д/. Эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааны эрсдлийн шалгуурыг харгалзаж байгаад үнэлгээ хийж ажиллах.

Мөн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, үндэсний төвүүдэд, хувийн хэвшлийн нэгдсэн “Эм” холбоо болон Монголын эм хангамжийн байгууллагын холбоонд холбогдох зөвлөмжийг өглөө.

Сэтгэгдэлүүд

Дээш