logo
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал хүртээв

2013/03/20

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирт хүртээв.

Эх орноо хамгаалах нэр хүндтэй мэргэжлийг итгэл үнэмшлээрээ сонгон, түүнд хичээнгүйлэн суралцаж, сурлага, оюуны бүтээл, бие бялдрын хөгжил, сахилга, ёс зүйн төлвөшлөөрөө хамт олноо үлгэрлэн манлайлж, цэргийн сургуулиудын шилдгийн шилдэг сонсогчийн болзлыг ханган шалгарсан тул ийнхүү Батлан хамгаалахын Их сургуулийн сонсогч, ахлагч Энхтайваны Эрдэнэ-Очирыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналаар шагнажээ.
 
“Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн таны эрдэм мэдлэгийн оргил өөд тэмүүлэх тэмүүлэл, цаашдын ажил үйлс, амьдрал ахуй улам өөдрөг байна гэдэгт итгэл төгс байна. Монгол цэргийн эрдэм чадал, сүр хүч үеийн үед бадарч байх болтугай” гэж шагналын өргөмжлөлд тэмдэглэжээ.
 

Сэтгэгдэлүүд

Дээш