logo
Нөлөө бүхий хүмүүс

Нөлөө бүхий хүмүүс

2013/03/19
Америкийн алдарт “Forbes” сэтгүүл 2013 оны хамгийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг гаргалаа. Энэхүү  жагсаалтыг ТВ-ийн алдарт хөтлөгч Опра Винфри тэргүүлсэн байна.Тэрээр өмнө нь 2011 онд энэхүү алдрын эзэн болж байсан бол ийнхүү энэ жил хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр шалгарлаа. Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар 7500 гаруй эрхэм нэр дэвшсэн бөгөөд нийт 46 төрлийн хувийн шинжтэй санал асуулгад үндэслэн хамгийн нөлөө бүхий хүнийг тодруулжээ. “Forbes” сэтгүүлийн мэдээллснээр 2009-2010 оны хооронд Операгийн хөрөнгө 2,7 тэрбум америк долларт үнэлэгдэж байсан. Өдгөө 59 настай Опра 2011 оноос өөрийн “Oprah Winfrey Network” телевизийн сувагтай болсон бөгөөд эрүүл мэнд, сэтгэл судлал, хоол хийх зэрэг олон янзын сэдвийн хүрээнд реалити шоу хийж үзэгчдийн хүртээл болгосоор байна.
    Дэлхийн хамгийн нөлөө бүхийн эрхмүүдийн жагсаалтын хоёрдугаарт алдарт кино найруулагч Стивен Спилберг орлоо. Тэрээр “Шиндлерийн бүртгэл”, “Цэрэг Райныг аварсан нь” зэрэг бүтээлүүдээрээ Осакрын шагналыг хүртэж байсан чадварлаг найруулагч юм. Мөн түүний найруулсан “Юрийн галавын цэцэрлэг” хэмээх кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтанд дээгүүр байр эзэлдэг.  Тэрээр “Forbes” сэтгүүлээс гаргадаг тэрбумтан хүмүүсийн жагсаалтанд орсноос гадна “Time” сэтгүүлийн гаргасан “Зууны онцлох” 100 эрхмийн жагсаалтанд орсон нь түүнийг хэр их нөлөөтэй хүн болохыг  харуулдаг.
    Жагсаалтын гуравдугаарт Америкийн кино найруулагч, зохиолч, продюсер, жүжигчин Мартин Скорсезе орлоо. Өдгөө 70 насыг зооглож байгаа тэрээр “Таксины жолооч”, “Нью-Йорк дахиад л Нью-Йорк”, “Ажлын дараа”, “Догшин бух”, “Мөнгөний өнгө”, “Христийн сүүлчийн шаналал”, “Сайн эрс”, “Хараагдсан арал” болон “Тэрсүүд үзэлтэн” зэрэг дэлхийн кино урлагийн сор болсон бүтээлүүдийг тууривсан. Тэрээр Оскар, Алтан бөмбөрцөг, Эмми зэрэг кино ертөнцийн шилдгийн шилдгийн шалгаруулдаг бүхий л наадмаас шагналуудыг хүртсэн.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтын дөрөвдүгээрт мөн л Америкийн кино найруулагч, продюсер Рональд Ховард бичигдлээ. Түүнийг бид “Төгс оюун ухаан”, “Аполло 13”, “Ээрүүл” зэрэг кинонуудаар нь андахгүй сайн мэдэх бөгөөд тэрээр эдгээр уран бүтээлүүдээрээ Академын шагнал хүртэж байсан юм.
    Нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтын тавдугаарт Оскарын шагналд нэр дэвшиж байсан Америкийн алдарт кино найруулагч, Лукасфильм кино комапнийг үндэслэгч Жорж Лукас орлоо. Түүнийг кино сонирхогчид “Оддын дайн”, “Индиана Жонс” зэрэг бүтээлүүдээр нь андахгүй.  2009 оны байдлаар түүний олсон орлого 3 тэрбум америк долларт хүрч байжээ.
Д.Амар
 

Сэтгэгдэлүүд

Дээш