logo
Газрын тухай багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж байна

Газрын тухай багц хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж байна

2013/03/20

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос эрхлэн Газрын тухай багц хуулийн төслийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон билээ.

Хэлэлцүүлэг одоо  Төрийн ордны “А” танхимд болж байгаа ажээ. 

Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн энэхүү Газрын тухай багц хуулийн төслийн Ажлын хэсэг одоогоор ид ажиллаж буй бөгөөд зөвхөн Улсын Их Хурлын түвшинд төдийгүй олон нийтийн анхаарал татсан асуудлын нэг нь газар, газартай холбоотой сэдэв болоод байгаа юм.

Тус хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүд болон УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүд оролцохоос гадна холбогдох албаны мэргэжилтнүүд зэрэг олон талын төлөөлөл ирж оролцож байна.

Сэтгэгдэлүүд

Дээш