logo
Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

2025/09/29

Нийтийн тээврийн автобусанд өнөөдрийн байдлаар Umoney болон UBcard гэсэн хоёр систем байгаа. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Umoney болон UBcard системийг нэгтгэж,  мэдээллийн нэг сантай болохоор ажиллаж байна.

Дунджаар өдөрт 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог. Нийтийн тээврээр ажлын өдрүүдэд дунджаар Umoney картаар 470 мянган иргэн, UBcard-аар 88 мянган иргэн, бэлэн мөнгө төлж 31 мянган иргэн үйлчлүүлж байна.

Ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй 160 мянган иргэн картаар төлбөрөө төлж үйлчлүүлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш