logo
"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ

2025/09/29

Сүүлийн өдрүүдэд "Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон иржээ. Жил бүрийн 9 болон 10 дугаар сард Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе байдаг. Энэ үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг.

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах, мөн ууланд, ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш