logo
ЭХЭМҮТ: Нярайн эндэгдлээс сэргийлэх ээлжит цахим хурал боллоо

ЭХЭМҮТ: Нярайн эндэгдлээс сэргийлэх ээлжит цахим хурал боллоо

2024/03/04

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”-д тусгасан нярайн эндэгдлийг бууруулах зорилт, Эрүүл мэндийн сайдын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд “Нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх” ээлжит цахим хурлыг хийлээ. 

Хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж, тус төвийн Тандалт судалгааны албаны эмч судлаач, Статистик мэдээлэл зүйн тасаг, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд, Нийслэлийн зургаан дүүргийн ЭМТ, НЭ, 17 аймгийн ЭМГ-ын удирдлага, БОЭТ, аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, өрхийн ЭМТ-ийн нийт 169 эмч, мэргэжилтэн оролцсон.

Энэ удаагийн хуралд “Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал 2020-2024 оны I сар” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Б.Одонгоо, “Нярайн үжил” сэдвээр Нярайн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Л.Ролзодмаа нар оролцогчдод онолын мэдлэг өгч, “Үжилтэй тэмцэх хөтөлбөр”-т тусгасан зөвлөмж, нярайн үжлийн үеийн артерийн дундаж даралт, шингэн сэлбэлт, допаминмиметик, адреномиметик, кортикостероид бүлгийн эмийн үйлчилгээний талаарх онцлогийг “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн зөвлөх эмч С.Энхтуяа танилцуулав гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш