Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны дараах ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
- Экспорт, импорт, худалдааны санхүүжилт хариуцсан мэргэжилтэн;
- Активын бүтцийн өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн.
- Экспорт, импорт, худалдааны санхүүжилт хариуцсан мэргэжилтэн:
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, нягтлан бодох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк, санхүүгийн салбарт эдийн засагч, харилцааны менежерийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
- Зээл, зээлийн үйл ажиллагаа, гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр мэргэшсэн;
- Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
- Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэг, туршлагатай;
- Зээлийн шинжилгээ судалгаа хийх, Банкыг төлөөлж гадаад болон дотоодын хамтран ажилладаг байгууллагуудтай хэлцэл хийх, төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, дүгнэх, хэлэлцүүлэх чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
- Активын бүтцийн өөрчлөлт хариуцсан мэргэжилтэн:
Гүйцэтгэх чиг үүрэг: Банкны актив, пассив, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх замаар активын чанарыг бууруулахгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх..
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Банк санхүүгийн салбарт мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай;
- Банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн;
- Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
- Санхүүгийн стратеги төлөвлөлт, дүн шинжилгээ болон анализ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай;
- Санхүүгийн тайланд шинжилгээ хийх, үр дүнг боловсруулж, дүн шинжилгээг нэгтгэн дүгнэх ур чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
- Төрийн албан хаагчийн анкет болон CV
- Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/
Анкет, материалыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.zolboo@dbm.mn
Утас: (976)-11-7013-0516 /528/
Факс: (976)-11-7013-0602