logo
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ

Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ

2022/05/18
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
 
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуйy нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш