logo
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Бурхантын аманд газар өмчлөгч иргэдийн анхааралд

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Бурхантын аманд газар өмчлөгч иргэдийн анхааралд

2022/04/13
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 тогтоолоор батлагдсан 52 байршлын 35, 36-р байршил буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Бурхантын ам, Өндөрхаан уулын байршилд /2015 онд/ сонгогдсон иргэдийн газар өмчлөлийн ажлыг хэрэгжүүлэх явцад эртний түүх соёлын дурсгал бүхий газар байж болзошгүй гэж үзэн тухайн ажлыг зогсоосон.
 
2017 оны 10 дугаар сарын 19-нд ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан нартай хамтран газар дээрх дурсгалуудын газар зүйн солбицлыг тогтоож баримтжуулсны дагуу Өндөрхаан уулын байршлыг Соёлын өвийн үл хөдлөх дурсгалт газар тул зохих хууль журмын дагуу малтан судлах, хамгаалах арга хэмжээ аван суурьшлын бүсээс гаргах шаардлагатай гэсэн хариу гарсан.
 
Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Бурхантын аманд сонгогдсон иргэдийг тухайн байршилд нь шийдвэрлэх, Өндөрхаан уулын байршилд сонгогдсон иргэдийг Бурхантын амны нөөц үлдсэн байршилд төлөвлөлтийн дагуу шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийн актаар иргэдэд нь хүлээлгэж өгөхийг манай байгууллагад даалгасан.
 
Иймд манай байгууллага 2022 оны хийх ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу дээрх ажлыг зохион байгуулан Бурхантын аманд сонгогдсон 1804 иргэнд Нийслэлийн Засаг даргын 2021-12-20 А/990 дүгээр захирамжаар , Өндөрхаан уулын байршилд сонгогдсон 330 иргэний байршлыг Бурхантын аманд шилжүүлэн Нийслэлийн Засаг даргын 2022-03-30 А/456 дугаар захирамжаар тус тус газрыг нь өмчлүүлээд байна.
 
Одоо дээрх иргэдийн кадастрын зураг, иргэдийн мэдээллийг үндсэн нэгж давхаргад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд мэдээлэл бүртгэж дууссаны дараа таны газар өмчлөх эрхийг танд хүргүүлэх ажил зохион байгуулагдах юм гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.
 

Сэтгэгдэлүүд

Дээш