Хүмүүс ойрын хэдэн өдөр Улаанбаатарын утааг муулах уламжлалт ажлаа хийж байна. Тун зөв. Агаар бол амьдрахуйн үндэс. Харамсалтай нь утааг эхлэхэд биш дуусаж байхад нь санадаг буруу зуршилтай болчихсон. Миний бодлоор утааг шинэ жил, Цагаан сараар биш зун, намрын дуусаж өгдөггүй наадмын өдрүүдэд яримаар санагддаг. Ид галлагааны үед хэсэг зуур утаагаа муулаад тэгээд л мартана, бүх юм бахь байдгаараа хоцордог. Тиймээс эхлээд хандлагаа өөрчилмөөр юмуу.
Утаанбаатар нэр хоч зүүтлээ агаарын бохирдолд нэрвэгдсэн Улаанбаатарын утааг буурулах талаар өнгөрсөн 20 жил ярьсан ч 3-хан сайн шийдвэр гарсан байдаг. Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн, Хоёрдугаарт, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж, эхэлсэн, Гуравдугаарт, Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр байлаа. Эр зориг шаардсан энэ 3 шийдвэр гарч байж, тодорхой цаг хугацаа шаардаж байж өмнөх хүнээ олдоггүй байсан өнөөх утаа өнөөдрийн төвшинд хүрч буурсан эь маргашгүй үнэн.
Өмнө нь зуух шүүмжилдэг байсан бол одоо шахмал түлшээ бутартал шүүмжилж, муулдаг болсноос өөрөөр бид өөрчлөгдсөнгүй. Сайжруулсан шахмал түлшний зорилго нь утааг ор тас үгүй болгох биш юм. Анхны болоод эцсийн зорилго нь 30-50 хувь хүртэл бууруулах л зорилготой. Хүмүүс үүнийг одоо мартсан бололтой. Халаалтаа гал түлж шийдэж байгаа цагт утаа их, бага хэмжээгээр гарч л таарна. Хямдруулсан үнээр авч байгаа шахмал түлшээ мянга муулсан ч тавьсан зорилгоосоо давсан үр дүн гаргах боломжгүй.
Нэг баримтад анхаарал хандуулъя. Өнгөрсөн жил шахмал түлшийг 317 цэгээр борлуулж байсан бол энэ жил 640 цэг болж хоёр дахин нэмэгджээ. Түлшний хэрэглээ ганцхан жилийн дотор ингэж өссөн байна. Нөгөө талаас Улаанбаатар хотод шинээр 25 мянган өрх шинээр шилжиж ирсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн. Шилжин ирэгсдийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн гэр хорооллын бүсэд суурьшсан байгаа юм. Энэ нь хамгийн багадаа 25 мянган яндан нэмэгдлээ гэсэн үг. Дээрээс нь гэрлийн хурдаар өсөж буй автомашины тоог нэмбэл сэтгэл түгшээх тоо гарна.
Утааг бууруулъя гэвэл шахмал түлшнээс гадна эх үүсвэрийн тоог цөөлөх, хумих арга хэмжээг давхар хэрэгжүүлэхгүй бол үр дүн гарахгүй. Харин ч улам дордох нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс утааг бууруулах тухай өвөл биш хавар ярьдаг, шинжлэх ухааны ололт, инновац, дулаан үйлдвэрлэх утаагүй эх үүсвэрүүдийн тоог, хүчин чадлыг нэмэгдүүлэх шинэ хандлагад шилжих шаардлагатай болжээ. Хотоо тойрч бүсэлсэн гэр хорооллын сууршлыг хуимхгүй бол алтаар түлш хийсэн ч утаа буурахгүй. Ажлын хоцрогдсон арга барил, хий хоосон шүүмжлэл бол утаан дээрх утаа л болж байгааг хаа хаанаа анхаарцгаая.

Сэтгүүлч Б.ТҮВШИНТӨГС