logo
Х.Баттулгын уур хилэн аль хүртэл үргэлжлэх вэ

Х.Баттулгын уур хилэн аль хүртэл үргэлжлэх вэ

2021/05/14
Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй болсноос хойш Ерөнхийлөгч Х.Баттулга байнга акцууд хийсээр байна. Түүний уур хилэн аль хүртэл үргэлжлэхийг таашгүй. Ямартай ч МАН-ын  болон АН-ын нэр дэвшигчийг элдвээр нь зүхэж байна. Мөн АН-ыг хагаралдуулсан. Өлсгөлөн зарлуулж үзлээ. Дараа нь намуудыг тараах тухай хэвлэмэл хуудсуудыг энд тэнд наалгаж нэг үзлээ. Янз бүрийн мэдэгдлүүд хийлээ. Ер нь цаашид юу хүсээд яагаад байгааг нь ойлгох арга алга.

Нэгэнт нэр дэвшихгүй юм чинь ажил амьдралаа цааш бодоод дараагийн улс төрөө бодвол болчихмоор юм. Ямартай ч эв нэгдлийг илэрхийлэгч маань эвлүүлсэнгүй, хагаралдууллаа. Гэвч хуулийн боломж хайсаар л байна. Эсвэл сонгууль хойшлуулна, үгүй бол намуудыг тараана гэнэ. Энэ хоорондоо МАН-ын лидерүүдийг зүгээр байлгасангүй. Гадаад, дотоодгүй шалгуулна гэж бичиг цаас шиднэ. Үг дуугарах болгондоо ганц нэг улс төрчийн нэрийг амны уншлага болгожээ. Одоо энэ улс орныг бүрэн бүтэн байлгаад нэр төртэй албаа өгөөсэй гэж хүсэх л үлдлээ.  

Д.Өрнөх

Сэтгэгдэлүүд

Дээш