logo
АН-аас болж долдугаар сарын 1 дахин бүү давтагдаг

АН-аас болж долдугаар сарын 1 дахин бүү давтагдаг

2021/05/08

Сүхбаатарын талбай дээр С.Эрдэнийн АН, Н.Алтанхуягийн талын АН-ынхан хоёр талд иргэд олон нийтийг мөргөлдүүлж байна. Яг одоо Сүхбаатарын талбай дээр зодоон, үймээн өрнөж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хоёр нэр дэвшигч зэрэг гаргаж ирж миний тал, чиний тал гэснээс үүдэлтэйгээр өнөөдрийн эмх замбараагүй байдал үүссэн.

Эх сурвалжийн мэдээллээр хоёр талын АН-аас намын үүр рүүгээ зэрэг үүрэг даалгавар өгч хүмүүсийг төлбөртэйгээр цуглуулсан гэх мэдээлэл байна.

Нэг намын талцал даамжирч Монголын төр рүү дайрч, ковидын үеийн хууль тогтоомжыг зөрчин үймээн самууны байдалд оруулаад байгаа нь харамсалтай. Одоо АН-ын дотоод зодооноос болж ковидоор өвчлөх хүний тоо нэмэгдэхгүй гэх баталгаа алга.

Өмнө нь хатуу хөл хориотой үед Ерөнхийлөгчийн талын хүмүүсээс иргэдийг босоё, тэмцье, цуст хувьсгалд уриалж байна гэх утга агуулга бүхий турхирсан мессэж, постыг удаа дараа явуулж байсан бол энэ бямба гаригт хөл хорио хагас байдлаар тавигдангуут Сүхбаатарын талбай дээр иргэд олон нийтийг цуглуулж жагсааж эхэллээ. УИХ дахь АН-ын 11 УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж жагсаал тэмцлийг оройлон оролцож байна.

АН-ын талцал, тэмцэл долдугаар сарын 1-ний гашуун түүхийг давтахгүй гэх баталгаа алга. Эргэн сануулахад 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд одоо Ерөнхийлөгчид нэр дэвшээд буй Д.Энхбат тэргүүтэй хүмүүс залуучуудын цөсийг хөөргөн бослого тэмцэлд уриалснаар эмх замбараагүй байдал бий болж эрдэнэт 5 хүний амь нас эрсдсэн. Долдугаар сарын 1-ний үймээний дараагаар маш олон залуучууд ял үүрсэн.

Үймээн самуунд турхирч өдөөсөн улстөрчид хохирдоггүй. Харин гэмгүй иргэд, олон нийт хохирдог гэдгийг бүү март. Тиймээс нэг намын дотоод асуудлаас болж иргэд олон нийтийг Сүхбаатарын талбай дахь жагсаалд оролцохгүй байхыг уриалах байна.

Б.НАРАН

Сэтгэгдэлүүд

Дээш