logo
Н.Алтанхуяг тэргүүтэй Х.Баттулгыг дэмжигсэд юуны төлөө өлсөнө вэ?

Н.Алтанхуяг тэргүүтэй Х.Баттулгыг дэмжигсэд юуны төлөө өлсөнө вэ?

2021/05/08
Бие даан нэр дэвшиж, Ардчилсан намдаа гай болж явсан Н.Алтанхуяг өлсгөлөн зарлаад хэд хонолоо. Тэдний юуны төлөө өлсөж байгаа нь одоо ч ойлгомжгүй  байна. Х.Баттулгаа дахин нэр дэвшүүлэх санаархал уу, эсвэл намаа орхиж бие дааж нэр дэвшсэн Н.Алтанхуягаа заавал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх гээд өлсгөлөн зарлаад байна уу.

Уг нь Сонгуулийн ерөнхий хороо хууль дүрмийн дагуу, гэрчилгээ, тамга тэмдэгтэй С.Эрдэнийг нь нэр дэвшигчээр бүртгэхээр бичиг баримтыг нь хүлээж авсан. Ардчилсан намаас нэр дэвшигч нь тодорчихоод байхад одоо ямар намаас хэнийг дэвшүүл гээд өлсөж жүжиглээд байгаа юм бол.

М.Наран

Сэтгэгдэлүүд

Дээш