logo
Монгол Улс хоёр женкотой болох уу?

Монгол Улс хоёр женкотой болох уу?

2021/04/29

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар женкогийн АН буюу О.Цогтгэрэлийн намд өнөөдөр элслээ. Иргэний хөдөлгөөн, Хөдөлмөрийн үндэсний нам, ХҮН нам, МАХН гээд С.Ганбаатарт гүйж ороогүй нам гэж бараг байхгүй. Нам болгоныгоо дотроос нь самардаг.  Нам, нам дагасан С.Ганбаатар өнгөрсөн хугацаанд Монгол Улсад үр бүтээлтэй нэг ч зүйл хийсэнгүй.

Оюу толгойгоор улстөржиж, попрохоос өөргүй С.Ганбаатар улс төрд талцал, гай, хөгөө чирдэг.

Монголын сөрөг хүчин гэгдэж байсан АН-ыгаа самарсан Х.Баттулгын дохиур С.Ганбаатар одоо АН дотор орж, хоёр хуваагдсан намыг бүр сандчаачих нь. 

Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн арав гаруй жил АН-аа бутаргасан. Ерөнхийлөгч болоод улсаа талцуулж, өшөө авагч нэгэн болсон. Эрх барьж буй МАН-ыг бутаргах гээд барсангүй. МАН-ын лидерүүдийг толгой дараалан хар пиар, гүтэлгээр булж, улс үндэстнийг бутаргах болсон. Женкогийн явуулдаг хар пиар, технологийг одоо хүмүүс андахаа ч больж, залхаж байна.

Попын хаан фенгшү С.Ганбаатарыг ч мөн адил улс төрөөс зайлуулах хэрэгтэй гэж яригддаг болсон.

Женко, С.Ганбаатар нарын хоршил сүүлийн үед их ойртож, Ерөнхийлөгчийн заавраар Оюу толгойгоор улс төр хийгээд байсан нь женкогийн талын АН-д элссэнээр батлагдлаа. Улсаа талцуулан хорлодог женкогоосоо яаж салах уу гэж байхад дахиад хоёр дахь женко Монголд хэрэггүй юм.

Х.САРАН

Сэтгэгдэлүүд

Дээш