logo
Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээ, бодлогын зөвлөмжийг танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо

Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээ, бодлогын зөвлөмжийг танилцуулах зөвлөлдөх уулзалт боллоо

2021/02/22
Өмнөговь аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан баг Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээг хийж түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр аймгийн удирдлагууд, аймгийн жендэрийн салбар хороонд танилцуулах зөвлөлдөх уулзалтыг хийлээ.
 
Бодлогын зөвлөмжид орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн төлөвлөлтийг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөлтийг оновчтой болгох, төсөв санхүүг нэмэгдүүлэх, орон нутгийн жендэрийн салбар хороо, зөвлөлийг идэвхижүүлэх, үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг бодлогын 10 зөвлөмжийг тусгасан байна.
 
Жендэрийн Үндэсний хорооноос Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь" техник туслалцааны төслийн хүрээнд Өмнөговь аймгаас "Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар", "Саран ээж нийгэмлэг", "Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд", "Тунамал Сэлэнгэ", "Говийн хөгжлийн түшиг" 5 ИНБ шалгарсан. Тэд дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах, жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдээлэл харилцааны "Хүндлэлд хүйс хамааралгүй" аяныг орон нутагтаа 3 сарын хугацаанд өрнүүлсэн үр дүнгээ танилцуулав.

Сэтгэгдэлүүд

Дээш