logo
БГД-ийн 4 дүгээр хороо, БЗД-ийн 17 дугаар хорооны иргэдийг  PCR шинжилгээнд хамруулж эхэллээ

БГД-ийн 4 дүгээр хороо, БЗД-ийн 17 дугаар хорооны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж эхэллээ

2021/01/14
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх 17 дугаар хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний 06:00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний 2 цэгт эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулж буй тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг  цуцлах юм.

Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана. Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Сэтгэгдэлүүд

Дээш