logo
УИД-ийн барилгад гарсан галыг унтраахаар онцгой байдлын 230 гаруй алба хаагчид ажиллалаа

УИД-ийн барилгад гарсан галыг унтраахаар онцгой байдлын 230 гаруй алба хаагчид ажиллалаа

2020/06/08

Өнгөрсөн Ням гарагт Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гарсан галын дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллав.

Тодруулбал, ЧД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105-ын ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж, галыг унтраажээ.

Мөн энэ үеэр цагдаагийн 138 алба хаагч, 55 тээврийн хэрэгсэлтэй обьектыг хамгаалтад авч ажиллажээ. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч нартай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан юм.

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтоох аж.


Сэтгэгдэлүүд

Дээш