logo
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдана

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдана

2016/08/01

Улаанбаатар хотод өнгөрсөн пүрэв гарагт орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Мөн Баянзүрх дүүргийн З дугаар хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300 м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250 м, Нарны гүүрний зүүн талын автозам 150 м, “Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад  борооноос үүдэн үер бууж, усны түвшин нэмэгдэж,  иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон орон сууцны газар доорх давхруудад ус хуримтлагдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байдаг.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайжруулах, цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй байгаа зэргээс үүдэн нийслэлийн Онцгой комиссын хурлыгч 2016 оны наймдугаар сарын 01-ний даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар  мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно гэсэн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш