logo
ЯПОН УЛСАД АЖИЛЛАХ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

ЯПОН УЛСАД АЖИЛЛАХ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016/03/29
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ЗАХИРГАА НЬ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТЭЙ ТОГТООСОН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ҮҮДНЭЭС МОНГОЛ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВАХ ГЭЖ БАЙНА. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.
  1. Сонгон шалгаруулалт :Олон улсын харилцааны зохицуулагч (CoordiNator for INterNatioNal RelatioNs:CIR)   
  2. Томилогдох байгууллага:Шизүока муж Изүнокүни хот
  3. Үйл ажиллагааны агуулга
  1. Олон улсын хамтын ажиллагаа үйл ажиллагаанд туслах (хотын хамтын ажиллагааг төлөвлөх, санал боловсруулах, гадаадын зочдыг хүлээж авах, орчуулах гэх мэт)
  2. Ажилтнууд болон бүс нутгийн иргэдэд гадаад хэл заах, өөр соёлыг танилцуулах лекц зэргийг төлөвлөх, багшлах
  1. Шаардагдах нөхцөл
    1. Япон хэлний практик ур чадвартай байх ( япон хэлний ур чадварын түвшин тогтоо хшалгалт N1-тэй)
    2. Японы талаар сонирхдог, Японд очсоны дараа япон улсын талаарх ойлголтоо  гүнзгийрүүлэх тал дээр идэвх чармайлттай, хүсэл эрмэлзэлтэй байх, япон хэл суралцахад чармайх, үргэлжлүүлэн суралцах, японы бүс нутгийн нийгэм дэх олон улсын хамтын үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэлтэй байх
    3. Бие махбод, сэтгэлзүйн хувьд эрүүл
    4. Японд ажилд томилогдож, ахуй амьдралаа зохицуулах ур чадвартай байх
    5. Их, дээд сургуулийн бакалавр зэрэгтэй буюу товлосон хугацаанд Японд ирэхээсээ өмнө бакалавр зэрэг авсан байх
    6. Сонгон шалгаруулалтын үед Монгол улсын иргэншилтэй байх
    7. Монгол хэлний тухайд, орчин үеийн стандарт дуудлага, ритм, өргөлттэй, зөв болон тохиромжтой ашиглаж чадахуйц хэлний ур чадвартай байх. Мөн, онолын хувьд өгүүлбэр зохих чадвартай байх.
    8. 2013 оноос хойшхи (2013 оны 4-р сард японд очсоноос хойш) JET хөтөлбөрт хамрагдаагүй, мөн урьд нь хамрагдсан нийт хугацаа нь 5 жилээс бага байх.
    9. Өмнөх оны JET хөтөлбөрт тэнцсэн, ажиллах газрыг мэдэгдсэний дараа өөрөө татгалзсан хүн биш байх
    10. Сонгон шалгаруулалт хүртэл, 2006 оноос хойш нийтдээ 6 жилээс илүү хугацаагаар Японд оршин суугаагүй байх
    11. Тус хөтөлбөр дууссаны дараа ч, Япон улстай харилцах хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэл эрмэлзэлтэй
    12. Японд нэвтрэхдээ, Хилийн шалган нэвтрүүлэх алба болон Цагаадын тухай хуулийн 2-р зүйлийн 2-т заасан Оршин суух зөвшөөрлийн дагуу оршин суухыг зөвшөөрсөн
    13. Япон улсын хууль дүрмийг чанд баримтлах
    14. Гэмт хэргийн улмаас тэнсэн харгалзах ял шийтгэлтэй хүний хувьд, сонгон шалгаруулалт хүртэл тэнсэн харгалзах ялын хугацаа дууссан байх
Үйл ажиллагааны нөхцөл
   Хугацаа: Японд очих товлсоон өдрийн дараачийн өдрөөс эхлэн 1 жил
 
(Томилогдох байгууллага зөвшөөрсөн тохиолдолд, дахин томилогдох боломжтой. Зарчмын хувьд, 2 удаа дахин томилогдож болно.)
 
(Гэхдээ, томилогдох байгууллага нь амжилт, туршлага, ур чадварыг нь харгалзан үзэж, шилдэг ажилтныг дээд тал нь 4 удаа дахин томилж болно.)
 
    Цалин: Жилийн 3,360,000 иен орчим (32940 ам.доллар орчим)
 
(Дахин томилогдох тохиолдолд,  2–дах жилээс 3,600,000 иен, 3-дах жилээс 3,900,000 иен, 4, 5-дахь жилээс 3,960,000 иен орчим)
 
(Орлогын татвар, оршин суугчийн татаврыг цалингаас суутгана. Мөн ЭМД, Эрүүл мэндийн тэтгэвэр, ажлын даатгалд хамрагдах үүрэгтэй. Зарим зардлыг, татварын дараах цалингаас суутгана)
  1. Сонгон шалгаруулалтын журам
Сонгон шалгаруулалтанд орох хүн нь дараах бичиг баримтыг бүрдүүлж, 2016.3.31-ны 17 цагаас өмнө Япон улсын ЭСЯ-д гаргаж өгнө. Эдгээр бичиг баримтуудыг буцааж олгохгүй.
Сонгон шалгаруулалтын бичиг баримт Эх хувь Хуулбар
Өргөдөл (Зарим заалтыг бөглөхдөө Chart sheet-г үзнэ үү.) 1 2
Эрүүл мэндийн байдлаа өөрөө үнэлэх 1 2
Дэмжих бичиг (2 %)
・Англи буюу япон хэл дээр байх
・Төгсөх болоогүй хүний хувьд, 1 хувь нь төгсөхөөр товлосон огноог тодорхой заасан их сургуулийн хариуцсан ажилтнаас гаргаж өгсөн бичиг баримт байна.
2 Тус бүр 2
Дүнгийн тодорхойлолт
・Их, дээд сургуулийн бүх хичээл
1 2
Диплом
・Төгсөх болоогүй хүний хувьд, төгсөх тухай тодорхойлолт буюу сургуулийн тодорхойлолтыг гаргаж өгөх
1 2
Хувийн эссе ( япон хэл )
・A4 буюу захианы хэмжээтэй, 2 хуудас хүртэл. Хуудаснаас хэтэрсэн хэсгийг тооцохгүй.  Компьютероор бичсэн, нэг талд нь хэвлэсэн, double space.
1 2
Гадаад паспортын хуулбар 0 3
Япон хэлний ур чадварын түвшин тогтоох шалгалт N1-ийн гэрчилгээний хуулбар 0 3
  1. Сонгон шалгаруулах арга
Эхний шат (бичиг баримтыг шалгах) болон 2-дах шатны шалгалт (ярилцлага) –аар шийднэ.
  1. Тэнцсэн тухай мэдэгдэл
Эхний болон 2-дах шатны шалгалтын үр дүн болон гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газраас дэмжсэн хүмүүс дотроос, холбогдох байгууллагатай харилцан ярилцаж, томилогдох байгууллагын шийдвэрлэсэн хүнийг тэнцүүлнэ. Тэнцсэн хүнд, 2016 оны 5-р сараас хойш, гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, томилогдох байгууллагын нэрийг мэдэгдэнэ. Түүний дараа, томилогдох байгууллагаас Ажилд авах мэдэгдэл зэрэг бичиг баримтыг тэнцсэн хүнд шууд илгээнэ.
 
  1. (гэмт хэрэг хийгээгүй) Гэмт хэргийн намтрын тодорхойлолт болон эрүүл мэндийн онош гаргаж өгөх
    1. Өргөдөл гаргагч нараас гэмт хэргийн намтрын тодорхойлолт (гэмт хэрэг хийгээгү) гэсэн тэнцэгч нарыг оролцуулаад, бүх тэнцсэн хүмүүс Японд очихын өмнө (гэмт хэрэг хийгээгүй) Гэмт хэргийн намтрын тодорхойлолт болон эрүүл мэндийн оношоо 2016.6.8-ны өдрөөс өмнө Монгол улс дахь Япон улсын ЭСЯ-д гаргаж өгнө. Хүндэтгэн үзэх учир шалтгаангүйгээр тухайн бичиг баримтыг гаргаж өгөөгүй тохиолдолд, оролцох эрх хүчингүй болж болно.
    2. (гэмт хэрэг хийгээгүй) Гэмт хэргийн намтрын тодорхойлолт нь доод тал нь 5 жилээс дээш хугацааны тодорхойлолт байна.
    3. Сүүлийн 5 жилд Монголоос өөр улсад тасралтгүй 12 сараас дээш хугацаагаар оршин сууж байсан сонгон шалгаруулалтанд оролцогч нь, тухайн улсаас (гэмт хэрэг хийгээгүй) Гэмт хэргийн намтрын тодорхойлолт авч гаргаж өгнө. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд, Японд оршин сууж байсан сонгон шалгаруулалтанд оролцогч нь, Японд оршин сууж байсан хугацаан дахь тодорхойлолтыг гаргаж өгөх шаардлагагүй.
    4. Бичиг баримтуудыг гаргаж өгсний дараа өвдсөн, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд, JET хөтөлбөрийн оролцох эрхэнд нөлөөлж болох тул энэ тохиолдол нэн даруй өөрийн харъяаллын Монгол улс дахь Япон улсын ЭСЯ-нд мэдүүлэх  ёстой.
  2. Оролцох эрхийг хасах
 Дараах тохиолдолд, урьдчилсан сануулалгүй оролцох эрхийг хасч болно.
  1. Оролцогчийн хувьд тохиромжгүй үйлдэл гаргасан тохиолдолд, мөн тиймэрхүү үйлдэл гаргаж болзошгүй гэж үзэх хангалттай шалтгаан байгаа тохиолдолд
  2. Сонгон шалгаруулалтын бичиг баримтанд хуурамч зүйл илэрсэн тохиолдолд
  3. JET хөтөлбөрт оролцоход тохиромжгүй гэмт хэргийн намтар (согтуугаар автомашин жолоодох, хар тамхи, бэлгийн гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэх мэт)  байгаа гэж үзсэн тохиолдолд
  4. Оролцохыг зөвшөөрсөн бичиг болон эмчийн эрүүл мэндийн оношоо хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд
  5. Япон улсын иргэншил бүхий давхар иргэншилтэй иргэний хувьд, оролцохыг зөвшөөрсөн бичгээ гаргаж өгөх өдрөөс өмнө, япон улсын иргэншлээс гарахгүй тохиолдолд
  6. Шаардагдах нөхцлийг хангаагүй нь оролцогчоос шалтгаалж дараа нь тодорхой болсон тохиолдолд
11. Хуваарь
2016.3.31 Сонгон шалгаруулалт дуусах өдөр
4.11:         Эхний шалгалт (бичиг баримтын шалгалт)-ны үр дүнг мэдэгдэх
4.15:           2-дах шалгалт (ярилцлага)
5 сарын дунд 10 хоног: Тэнцсэн тухай зарлах
7 сар:    Японд очихоос өмнөх танилцуулга хурал
     7.31:         Японд очих
  8.1:           Томилогдох

12. Хувийн мэдээлэл
Сонгон шалгаруулалтанд оролцогчийн хувийн мэдээллийг гадаад улс дах дипломат төлөөлөгчийн газарт ашиглахаас гадна, Ерөнхий яам, Гадаад хэргийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам,  CLAIR, Нийслэл, муж болон ЗГ-аас тогтоосон хотууд, томилогдох байгууллага руу илгээх бөгөөд ажиллах газар, танилцуулга хуралд ашиглана. Мөн ажилд орсны дараа онцгой байдал үүсэх, томилолтын хугацаан дундуур нутаг буцах тохиолдолд, мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор, тухайн цаг хугацаа болон шалтгааныг дээрх холбогдох байгууллагуудад мэдээлж болно.

13. Японд очих болон нутаг буцах
Тэнцсэн хүн нь тогтоосон хуваарийн дагуу, тогтоосон нислэгээр Японд очих ёстой. Тогтоосон нислэгийг хүмүүнлэгийн учир шалтгааны улмаас ашиглаагүйгээс бусад тохиолдолд, тэнцсэнийг хүчингүй болгоно. Тухайн улс орнуудын тогтоосон нисэх буудал хүртэлх дотоодын замын зардлыг өөрөө хариуцна. Ажиллах газар тодорхой болсны дараа, тус хөтөлбөрт оролцохоос татгалзсан болон тэнцсэн нь хүчингүй болсон хүн, цуцлалтын төлбөрийг төлөх үүрэгтэй.

14. Японд очихоос өмнөх танилцуулга хурал болон дадлага
(1)  Японд очихоос өмнөх танилцуулга хурал
 Япон руу очихоос өмнө, тус төслийн бичиг баримт болон япон хэлний сургалтын материалыг олгоно. Мөн Япон руу очихоос өмнө тухайн улс орнууд дахь дипломат төлөөлөгчийн газарт Танилцуулга хурал явагдах тул тэнцсэн хүн заавал оролцох үүрэгтэй.
(2)  Японд очсоны дараах танилцуулга хурал
 CLAIR, Ерөнхий яам, Боловсрол шинжлэх ухааны яам болон томилогдох байгууллагаас ахуйн нөхцөл болон үйл ажиллагааг хэрэгжүүлэх дадлагыг хэрэгжүүлнэ. Шинэ оролцогч нь  Японд очсоны дараах танилцуулга хуралд заавал оролцох үүрэгтэй.
(3)  Дадлага
Оролцогчид, Японд  очсоныхоо дараа япон хэл ур чадвараа дээшлүүлэх, нутаг буцсаны дараа япон хэлийг түгээн дэлгэрүүлэх гэх мэт японы талаар ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслах зорилгоор япон хэл сурах нөхцлөөр  CLAIR хангана. Мөн  CLAIR, Боловсрол шинжлэх ухааны яам зэрэг байгууллагаас оролцохыг шаардсан дадлагад заавал оролцох үүрэгтэй.

Сэтгэгдэлүүд

Дээш