logo
Нийслэл дэх төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана

Нийслэл дэх төрийн байгууллагууд энэ сарын 30, 31-нд хагас ажиллана

2015/07/27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” А/624 дүгээр захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долоодугаар сарын 30-нд 08:30-12:30, долоодугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Сэтгэгдэлүүд

Дээш