logo

"Сэтгэлд дотно Хөлөнбуйр" уралдаан зарлагдлаа

2015/05/23
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба, Шинэ барга баруун хошуутай хамтран Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Сэтгэлд дотно Хөлөнбуйр” бичлэгийн уралдааны удирдамж

УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор "Сэтгэлд дотно Хөлөнбуйр" бичлэгийн уралдааныг зарлаж байна.

БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ: Аян замын тэмдэглэл, сурвалжлага байхаас гадна яруу найргийн төрөл зүйл байж болно.

ХАМРАХ ХҮРЭЭ: ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот болон бусад хошуу нутгаар зорчиж байсан Монгол Улсын иргэн, насанд хүрэгчид

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Сэдвийн агуулгад нийцсэн байх.
- А-4 хоёр нүүр хэмжээтэй байх.
- Баримт болгож фото зургийн хамт ирүүлэх.

Материал хүлээн авах газар: Уралдааны материалыг 2015 оны 5 дугаар сарын 15 наас 9 дүгээр сарын 10 хүртлэх хугацаанд Дорнод аймгийн “Дорнод” сонины редакц дээр болон
dornod_sonin@yahoo.com хаягаар хүлээж авна.

ШАГНАЛ:
Нэгдүгээр байр 1 5000 юань
Хоёрдугаар байр 2 Тус бүр 3000 юань
Гуравдугаар байр 4 Тус бүр 2000 юань
Уралдаанд оролцсон бүх хүнд дурсгалын зүйл гардуулна.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн хэлтэс
ШББХ-ы Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба

Харилцах утас: 88507005, 96782828, 99577772
Е-mail: dornod_sonin@yahoo.com

Сэтгэгдэлүүд

Дээш