logo
Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулагдав

Хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулагдав

2014/01/16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр УИХ-аас 2013 онд баталсан Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулиудын хэрэгжилт болон Шүүхийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийг тус  байнгын хорооны дэргэд байгуулсан билээ.

Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан УИХ-ын хурлын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд нь байгууллага бүрт хуваагдан ажиллаж, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-ийн хэрэгжилт, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад учирсан гэм хор, хохирлыг хэрхэн барагдуулж байгаа, иргэний хохирол барагдуулах шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа, төлбөр барагдуулалт, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгах аж.

Сэтгэгдэлүүд

Дээш