logo
Бразил улсын өргөмжит консулд экзекватур гардуулав

Бразил улсын өргөмжит консулд экзекватур гардуулав

2013/12/13
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Бразил Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул З.Хуланд экзекватурыг гардуулан өгөв. Дэд сайд Д.Ганхуяг Өргөмжит консул З.Хуланд Монгол-Бразилийн улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг хөгжүүлэх ажилд амжилт хүсэв. Экзекватур гардуулахад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар байлцав.

Сэтгэгдэлүүд

Дээш