logo
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад мөнгөн тэтгэлэг олголоо

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад мөнгөн тэтгэлэг олголоо

2013/06/13
Дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар 2013 онд хамтран ажиллах гуравласан гэрээнд энэ сарын 05-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Энэхүү гэрээнд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, тэгш хүртээмжтэй хүргэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх” зорилгоор Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад  жилдээ нэг удаа мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна. Энэ хүрээнд дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн таван төвийн 40 эмч, сувилагч, ажилтнуудад 13,5 сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олголоо. Тэтгэмжийг гардуулах үеэрээ дүүргийн Засаг дарга “Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч, сувилагч та бүхнийг дэмжиж ийнхүү мөнгөн тэтгэлэг олгож байна. Цаашид тогтвро суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилчдыг жил бүр тэтгэлэгт хамруулна. Харин та бүхэн минь дүүргийнхээ иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээндээ ахиц дэвшил гарган ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлж байлаа. Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч ажилчдын хувьд анх удаа ийнхүү тэтгэлэгт хамрагдаж байгаадаа баяртай байгаагаа иилэрхийлэн цаашид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ дүүргийнхээ нийт ард иргэдийн эрүүл энхийн манаанд нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллахаа амалсан юм. Дашрамд сануулахад дээрх гэрээгээр оны төгсгөлд шилдэг Өрхийн эрүүл мэндийн төвийг 2 сая төгрөгөөр, тэргүүний эмч, сувилагчийг тус бүр 500000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар болсон байна.

Сэтгэгдэлүүд

Дээш