logo
 Нефть импортлогч монополь компаниуд “Роснефть”-тэй үгсэн тохиролцсон гэнэ

Нефть импортлогч монополь компаниуд “Роснефть”-тэй үгсэн тохиролцсон гэнэ

2012/11/05

Энэхүү үнийн хөөрөгдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай анхааралдаа авсан болов уу?

ОХУ-ын “Роснефть” компани Монгол Улс руу нийлүүлэх шата­хуу­­ныхаа тонн тутамд 49 ам.доллар нэмэг­дүүлэх шийдвэр гаргасан   гэх мессэж гадуур тарсан нь өнөөдрийн хамгийн халуун сэдвийн нэг болоод байна. Хэдийгээр нефтийн бүтээгдэхүүнээр Монголд  ноёрхлоо тогтоосон “Роснефть”-ийн энэ шийд­вэрийн цаана Монголын төмөр зам, “Таван толгой”-д оросуудын эрх аш­гийг нэмэгдүүлэх сонирхол явагдаж байгаа гэх хардлагатай ч үүний цаа­на Монголын нефть импортлогч монополь компаниудын атгаг санаа хамгийн гол үүрэг гүйцэтгэж  байгаа юм. Монголд газрын тосны үйлдвэр байгуулах асуудлыг  10 гаруй жил гацаасаар ирсэн “Петровис”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай”, “Жаст Ойл”, “М Ойл” зэрэг нефть импортлогч монополь компаниудын шахалт шантааж, “Роснефть”-ийн удирд­лагуудтай тогтоосон хууль бус хамтын  ажиллагааны үр дүнд энэ удаа Монголын хэрэглэгчид АИ-92  бензинийг энэ долоо хоногоос эх­лэн 200-230 төгрөгний илүү үнээр ху­далдаж авахаар болоод байна. Дэлхий  даяар нефтийн бүтээг­дэхүүний үнэ тогтвортой, зарим тохиолдолд буурах хандлагатай байгаа одоо үед Монголын хэрэглэгчдийг хууль бусаар шулж байсныхаа  хохиролд 17 тэрбум төгрөг төлөх болчихоод байгаа нефть импортлогч монополь компаниуд “Роснефть”-тэй хууль бус тохиролцоо хийж, шүүхийн тог­­тоолоор төлөх ёстой 17 тэрбум төг­рөгөө ийм булай аргаар нөхөж авахаар тохиролцсон бололтой. Тэдэнд ичих нүүр, Монголын хэрэглэгчдийн  төлөө гэх өчүүхэн  төдий  ч сэтгэл алга.

Энэхүү үнийн хөөрөгдлийг Шу­дарга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай анхааралдаа авсан болов уу. 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэлүүд

Дээш