logo
Телевизүүдэд оюуны өмчийн шалгалт хийнэ

Телевизүүдэд оюуны өмчийн шалгалт хийнэ

2012/11/05
Оюуны өмчийн газраас сувгийн телевизүүдэд шалгалт хийхээр зэхжээ.  Телевизүүд зохиогчийн эрхийн хамгаалалттай бүтээлийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд хүргэх, хориглосон болон цаг хугацаа заасан рекламыг явуулах зэргээр хууль зөрчдөг аж. Тиймээс өнгөрсөн жил Оюуны өмчийн газраас хяналт, шалгалт явуулахдаа ихэвчлэн Оюуны өмчийн тухай хуулийн талаар ойлголт өгч, зөвлөмж хүргүүлсэн гэнэ.

Харин энэ жил хууль, зөвлөмжийн биелэлт хэр байгааг шалгаж, газар дээр нь хуулийн дагуу арга хэмжээ авах болсныг Оюуны өмчийн газрын улсын байцаагч Ч.Эрдэнэбаяр хэллээ.

Тэд оюуны өмч хулгайлсан болон хууль зөрчсөн баримт мэдээг гурван сар хадгалах серверийн тусламжтайгаар шалгалтаа явуулах гэнэ.

Б.Заяа

Сэтгэгдэлүүд

Дээш