Сонгуулийн тухай хууль зөрчсөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд боллоо. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Эргэн сануулахад өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан хүмүүс иргэдэд 50-100 мянган төгрөг тараасан хэмээж байсан билээ.