Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт жолооны курсын төлбөр  нэмэгдсэн талаарх иргэдээс ирсэн санал гомдлын дагуу шалгалт хийхэд 100  мянган төгрөгөөр нэмжээ. Монголын авто курс, сургуулиудын холбооны  ТУЗ-ийн хурлаар В, ВС ангиллын жолооны курсын үнийг нэмсэн байжээ.  Энэхүү тогтоол нь Өрсөлдөөний тухай хуулийг мөн зөрчиж байгаа учир  хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
Д.Гэрэл
                    Д.Гэрэл
